Токио, Истанбул, Мадрид тунаж үлдлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Токио, Истанбул, Мадрид тунаж үлдлээ

Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал Канадын Квебек хотноо болж, 2020 оны олимпийн наадамд нэр дэвшиж буй хотуудын урдчилсан шалгаруулалт хийлээ. Нэр дэвшиж, материалаа илгээсэн таван хотоос (Мадрид, Баку, Доха, Истанбул, Токио) шалгаруулалт хийж, эцсийн даваанд үлдэх хотуудыг шалгаруулах байсан юм. Гүйцэтгэх зөвлөлийн 12 гишүүн нууц санал хураалтаар шийдсэн бөгөөд Баку, Доха хотууд олонхийн санал авч чадсангүй ээ. Ингэснээр тэд ирэх жил болох эцсийн сонгуульд оролцох боломжгүй болж байгаа юм. Тунаж үлдсэн гурван хот энэ хүртэл их зам туулсан. Мадрид хот гурав дахиа, Токио хоѐр дахиа дараалж нэр дэвшиж байгаа бол Истанбул нийт таван удаа олимпийн төлөө өрсөлдөж байжээ.

Доктор Ү гүйцэтгэх зөвлөлд

Канадын Квебек хотноо Зуны спортын төрлийн холбоодын нэгдсэн холбооны хурал болж, Тайваний иргэн, Олон улсын сонирхогчийн боксын холбооны Ерөнхийлөгч Доктор Чин Куо Ү-г ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлд холбооноос төлөөлөх гишүүнээр сонголоо. Доктор Ү өнгөрсөн сард Улаанбаатар хотноо болсон эмэгтэй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр манай оронд айлчилж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Алтан гадан” одонгоор шагнасан билээ.

Рио Тинто: Уурхайгаас медальд

Рио Тинто компани 2012 оны Лондонгийн олимп болон паралимпийн наадмын үеэр гардуулах нийт 4700 алт, мөнгө, хүрэл медалийг урлах үнэт металын албан ѐсны нийлүүлэгч болж, найман тонн метал нийлүүлж байна.

Д.Мөнхжаргалыг “Олимпийн алдар”-аар шагналаа

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сагсан бөмбөгийн спортын зүтгэлтэн, “Сүү” ХК-ний захирал Д.Мөнхжаргалыг Олимпик хаусд хүлээн авч уулзан, спортын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн “Олимпийн алдар” одонгоор шагналаа. Ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Сүү” компанийг багийн спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаад талархаж байгаа илэрхийлээд, цаашдаа сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллаагаа улам бүр бэхжүүлж ажилахыг хүссэн юм.

МҮОХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж