Махмуд Ахмединежад Бээжинд айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Махмуд Ахмединежад Бээжинд айлчилна

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад ирэх зургадугаар сард Хятадад айлчилж, бүс нутгийн аюулгүй байдал, цөмийн хөтөлбөрийн тулгамдсан асуудлаар тус улсын дарга Ху Жинтаотой санал солилцохоор төлөвлөж буй талаар Хятдын ахмад дипломатч өчигдөр мэдэгджээ.

Махмуд Ахмединежад мөн ирэх зургадугаар сард Бээжинд болох Шанхайн хамтын ажиллагааны орнуудын уулзалтад оролцох аж. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь Хятад, ОХУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан зэрэг орнуудаас бүрддэг бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах чуулга уулзалт бөгөөд Иран ажиглагчаар оролцдог.

Ираны эсрэг хориг тавьсан АНУ-ыг эсэргүүцэж буй НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн орон Хятадад айлчлах нь Ахмединежадын хувьд маш чухал.

АНУ, өрнөдийн орнууд Иранаас импортолдог нефтийн хэмжээг бууруулахыг улс орнуудаас шаардсаар байгаа авч Хятад тус улсын нефтийн хамгийн том импортлогч хэвээр байна. 

Өнгөрсөн лхагва гаригт Ираны цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээ Иракт болсон бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Иранаас цөмийн хөтөлбөрөө зогсоохыг шаардсан аж.

АНУ, Европын холбооноос Ираны эсрэг явуулж буй эдийн засгийн хориг арга хэмжээний талаарх Хятадын байр суурыг асуухад тус улсын Гадаад хэргийн дэд сайд “Бид цөмийн асуудлаарх НҮБ-ын шийдвэрийг тууштай дэмжиж байгаа.

Нөгөө талаар Хятад улс Ирантай байгуулсан худалдааны харилцаагаа таслахгүйн тулд тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж байна” хэмээсэн аж.
Өнгөрсөн лхагва гаригт Иракт болсон зургаан талт хэлэлцээгээр бараг арван жил үргэлжилж буй бүс нутгийн таагүй байдлыг намжаах зорилготой байсан юм. 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бусад ажиглагч орнуудад Монгол, Энэтхэг, Пакистан орнууд багтдаг байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж