Аунг Сан Су Ки Тайландад айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Аунг Сан Су Ки Тайландад айлчилна

Мьянмарын сөрөг хүчний лидер Аунг Сан Су Ки хилийн чанад дахь анхныхаа айлчлалыг Тайландаас эхлэх гэнэ. Ардчиллын төлөө тэмцэгч ирэх долоо хоногт Тайландын Бангког хотод болох Зүүн өмнөд Азийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно гэж түүний тэргүүлдэг Ардчиллын төлөөх Үндэсний лиг намын төлөөлөгч мэдэгджээ.

Аунг Сан Су Ки Мьянмарын цэргийн дэглэмийг эсэргүүцсэний төлөө улс  төрийн эрхээ хасуулж, олон жил гэрийн хорионд байсан юм. Бангкогт эдийн засгийн чуулга уулзалтад оролцсоны дараа Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч ирэх сард Европт албан ёсны айлчлал хийж, Нобелийн энх тайвны шагналаа гардан авах юм байна.

 Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч бүсгүйд 1991 онд Нобелийн энх тайвны шагнал олгосон авч, тус улсын эрх баригчид түүнийг гэрийн хорионд оруулсан учраас шагналыг түүнд нэхэн олгосон юм.

Аунг Сан Су Ки, түүний тэргүүлдэг Ардчиллын төлөөх Үндэсний лиг нам парламентын сонгуульд түүхэн ялалт байгуулж, парламентад дийлэнх болсон юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж