Мексикт 30 мянган хүн чимээгүй жагсч байна

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Мексикт 30 мянган хүн чимээгүй жагсч байна

Мексикийн “Guadalajara” талбайд 30 мянга гаруй цагаан хувцас бүхий хүмүүс цагаан туг, лоозон барьж чимээгүй жагсаал хийж байна. Тус улсад сүүлийн саруудад хүчирхийлэл, алан хядлага газар авчихаад байгаа юм. Хамгийн сүүлд  машинд зэрэмдэглэн хийсэн цогцос олджээ. Энэ мэтчилэн мансууруулах бодистой холбогдсон хүчирхийлэл, гэмт хэргүүд ихэссэнийг эсэргүүцэн, улсдаа амар тайван амьдрах нөхцөлийг хангах, дорвитой шийдвэр гаргахыг хүсч байна.

Энэ жагсаалд их сургуулийн оюутнууд олноор хамрагдаж байгаа юм. Учир нь аллага, хүчирхийллийн бай их сургуулийн оюутнууд болох нь элбэг байгаа аж. Тус улсад гарсан томоохон хүчирхийллийн хэрэг 2006 онд гарчээ. Тухайн үед Фелипэ Калдерон Ерөнхийлөгчийн суудалд дөнгөж суусан юм. Мансууруулах бодистой холбоотой хүчирхийлэлд 50 мянга гаруй хүний амь үрэгдсэн юм.

Б.Золзаяа

Эх сурвалж: WWW.MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж