Samsung компани нүдний шилгүй 3D телевизорыг үйлдвэрлэлд хэзээ нэвтрүүлэх боломжтой талаар өөрийн компаний байр суурийг мэдэгдэв. Уг мэдэгдэлд тус
компани автомат стереоскопик 3D телевизорын загварыг хамгийн багадаа 10 жилийн дараа
үйлдвэрлэх боломжтой гэжээ. Үүний тулд технологийн инженерүүдэд хоёр төрлийн бэрхшээл, шаардлага тулгараад байгаа юм байна.

Нэгдүгээрт, одоогийн байдлаар
гурван хэмжээст зураглалыг үзэх боломжтой өнцгүүд нь маш хязгаарлагдмал байгаа тул талбай багатай
зочны өрөөнд 3D телевизорыг байрлуулах нь тохиромжгүй. Хоёрдугаарт, телевизээр хүлээн авах 3D контентууд хангалттай бус хэмжээнд байгаа
тул 3D телевизор зах зээлийг
бүрэн хамартал дор
хаяж 10 жилийн хугацаа шаардлагатай юм гэжээ. Гэхдээ Samsung
компани аль хэдийн гурван хэмжээст дүрсийг нүдний шилгүй үзэх боломжтой телевизорын технологийг боловсруулж
бэлэн болгосон ч, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд түүхий төдийгүй хүчээ авах тохиромжтой цаг үе нь хараахан ирээгүй байна гэж үзжээ.
Б.Энхцэцэг