Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлгөөн болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлгөөн болжээ

Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газар, сум дундын Цагдаагийн тасгийн санаачилгаар “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьчилан сэргийлэх, цаашдын үйл ажиллагааг идэвхжүүлэх” сэдэвт зүүн бүсийн Буянт, Мянгад, Эрдэнэбүрэн, Ховд, Дөргөн сумдын уулзалт зөвлөлгөөнийг Мянгад суманд зохион байгууллаа. Уулзалт зөвлөлгөөнд аймгийн Гэмт хэргээс урьчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Дамба болон зүүн бүсийн сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, сургуулийн захирал, хэсгийн төлөөлөгч, олон нийтийн байцаагч нарыг хамруулсан байна. Зүүн бүсийн сумдын уулзалт зөвлөлгөөнөөр мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд шинэлэг арга хэлбэрийг орон нутгийн онцлогтой уялдуулан зохион байгуулах асуудлаар хэлэлцүүлэг явуулж, цаашид хамтран хийж гүйцэтгэх  ажлын чиглэлийг тодорхойлсноос гадна насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэргээс сэргийлэх асуудлыг авч хэлэлцэн олон талын ач холбогдолтой зөвлөлгөөн болсон байна. Ховд аймгийн Цагдаагийн газраас Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлэх үүднээс иргэдийн мэдээллийг төлбөртэй авч мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж иргэдтэйгээ хамтарч ажиллах юм байна.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж