
Харин үдээс хойшхи хуралдаанаар УИХ-д нэр дэвшүүлэх нэр дэвшигчдийг санал хурааж батлах аж. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр бол тус намынхан өчигдөр хэнийг тойрогт сойх, хэнийг намын листээр жагсаан нэр дэвшүүлэхээ жин тан болгосон байна. Түүгээр бол УИХ-ын нэр бүхий гишүүд тойроггүй болж, намын листэд оръё гэхнээ маш хойгуур бичигдэх болжээ.
Г.ДАРЬ