Стросс-Каны хэргийн хохирогч дахин гомдол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Стросс-Каны хэргийн хохирогч дахин гомдол гаргажээ

Олон улсын валютын сангийн экс захирал Доминик Стросс-Кан жилийн
өмнө Нью-Иоркийн нэгэн зочид буудлын үйлчлэгчийг хүчирхийлэхийг завдсан
тухай шуугиан дэгдсэн. Хохирогч бүсгүйн мэдүүлж буйгаар, Стросс-Каны тухайн үеийн зан авир эмэгтэйчүүдийг үзэн яддаг шинжтэй байсан аж.

Францын улс төрийн зүтгэлтэн Стросс-Кан үйлчлэгч бүсгүйг хүчирхийлэх
гэж "довтлох" үедээ бэлгийн харьцаанд орохыг шаардаж байсныг Нафисата
Диалло өмгөөлөгчдөө мэдэгдсэн байна.

Прокурорын байгууллагаас Стросс-Каныг эрүүгийн хэргээр яллахыг
татгалзсан нь үйлчлэгч бүсгүйн мэдүүлэг үндэслэл муутай байсантай
холбоотой байсан аж. Ийм шийдвэр Диаллод таалагдаагүй тул шүүхэд дахин
гомдол мэдүүлжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж