ОХУ баллистик пуужин туршив

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

ОХУ баллистик пуужин туршив

Тив
хоорондын баллистик пуужинг ОХУ-д туршсан талаар тус улсын Батлан
хамгаалахын яамнаас мэдэгдсэн гэнэ. Нэр ч өгч амжаагүй баллистик пуужинг
ихэд нууцалж байсан юм.

Баллистик пуужинг Европыг пуужингийн
довтолгооноос хамгаалах НАТО-гийн системд хариу өгөхийн тулд бүтээсэн
гэж ОХУ-ын Батлан хамгаалахын албаны нэгэн хүн Интерфакс агентлагт
мэдээлжээ.

НАТО пуужингийн довтолгооноос хамгаалах системыг
ажиллуулахад бэлэн болсон гэж мэдэгдсэнээс хэд хоногийн дараа  ОХУ
баллистик пуужинг туршсан байна. Баллистик пуужингийн алсын тусгал нь
6,000 км гэнэ. Дээрх туршилт нь ОХУ-ын баллистик пуужингийн хоёрдахь
туршилт аж.

Өнгөрсөн есдүгээр сард явуулсан баллистик пуужингийн туршилт нь амжилтгүй болсон юм байна.

Кремлийн
эрх баригчид НАТО-г пуужингийн довтолгооноос хамгаалах системээр
далайлгаж буйг шүүмжилсэн авч, Умард-Атлантын гэрээний байгууллага
пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь Иран, Умард Солонгос зэрэг
орнуудаас заналхийлж буй аюулыг сөрөх зорилготой гэж мэдэгдсэн.

ОХУ-ын
Батлан хамгаалах яамны төлөөлөгч хурандаа Вадим Ковалын мэдээлснээр
пуужинг өчигдөр орон нутгийн цагаар 10:15 цагт хөөргөсөн гэнэ.  Пуужин
төлөвлөсний дагуу Камчаткын Кура хэмээх газарт хүрсэн аж.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж