Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.05.24-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

Говийн нутгаар солигдмол, бусад нутгаар  багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун
хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус
дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж