
Монгол-Британийн бизнес чуулга уулзалтыг МҮХАҮТ болон Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа манай улсын Элчин сайдын яам хамтран долдугаар сарын 30, 31-нд Лондон хотод зохион байгуулахаар болжээ. Энэхүү бизнес уулзалтад манай улсаас ихээхэн хүлээлттэй байгаа талаар МҮХАҮТ-аас мэдээлж байна. Учир нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс дэлхийн хөрөнгийн зах зээлд толгой цохидог бөгөөд тус улсаас манай улсын компаниудтай хамтран ажиллах сонирхол нэмэгдэж байгаа гэнэ. Энэхүү бизнес чуулга уулзалт нь хоёр дахь удаа ийнхүү болж байгаа бөгөөд өмнөх уулзалтаар хоёр улсын эдийн засаг, бизнесийн салбарын хамтын ажиллагаа нь цаашид өнө удаан хугацааг хамрах боломжтой хэмээн онцолж байжээ.
У.БОЛОР