
Анх Монголын хүүхдийн ордны дууны дугуйлангаас урлагт хөл тавьсан эдгээр хөвгүүд урын сандаа 50 гаруй уран бүтээлтэй болжээ. “Tell me why”, “Хайр ирлээ”, “Хүмүүсээ эх дэлхийгээ хайрлая”, “Хүүхэд насны дурсамж” зэрэг дуугаараа олны танил болсон хөвгүүдийн хамтлагийн тоглолтын гол сюрприз бол тэд өөрсдөө хөгжим тоглож, амьд тоглолт хийх гэнэ.
“Good boys” хамтлагийнхан таваас зургаан дуугаа өөрсдөө хөгжимтэйгээ дуулж сонирхуулах аж. Түүнчлэн тэдний тоглолтод Гавьяат жүжигчин, дуучин Ч.Насантогтох, дуучин Нара, “TV коктейль”-ийнхон болон орчин үеийн бүжгийн “Арга билэг” хамтлагийнхан оролцох юм. ЭНД дарж үзнэ үү
Г.Даша