БНАСАУ цөмийн байгууламжаа шинэчилж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

БНАСАУ цөмийн байгууламжаа шинэчилж эхэлжээ

Хиймэл дагуулаас авсан зураг Умард Солонгосыг цөмийн байгууламждаа засвар хийж буйг нотоллоо гэж АНУ мэдэгдсэн байна. Шинжээчдийн баталж буйгаар Мусудан-ри цөмийн байгууламж өнгөрсөн оны зунаас хойш эрс өөрчлөгдсөн гэнэ. Пхеньян Вашингтоны эрх баригчдыг худал суртал ухуулга явуулж, Умард Солонгос цөмийн туршилт явуулахад бэлтгэж байна гэж цуурхал явуулсан хэмээн буруутгасны дараа АНУ дээрх мэдэгдлийг хийжээ. Умард Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч  “БНАСАУ хэзээ ч ийм юм алхам хийхгүй” хэмээн мэдэгдсэн аж.

Өнгөрсөн даваа гаригт АНУ-ын тусгай элч Глин Дэвис БНСУ-ын Сөүл хотод цөмийн асуудлаар Хятад, Японы төлөөлөгчидтэй уулзахдаа “Умард Солонгос болчимгүй алхам хийвэл тохирох хариуг нь өгнө” хэмээн мэдэгдсэн юм. АНУ-ын шинжээчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд хиймэл дагуулаас авсан зурганд үндэслэн Умард Солонгос цөмийн дараагийн туршилтад бэлтгэж, цөмийн байгууламжаа шинэчилж байна гэх таамаг дэвшүүлжээ. Хиймэл дагуулаас авсан зурагнаас харахад Умард Солонгосын цөмийн байгууламжийн барилгын ажил ирэх 2016-2017 онд дуусах бололтой гэж шинжээчид дүгнэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж