“Falcon 9” сансрын карго нислэгийн эхлэлийг тавилаа

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

“Falcon 9” сансрын карго нислэгийн эхлэлийг тавилаа

Сансрын
олон улсын станцад ажиллаж буй сансрын инженер, нисэгчдэд хангамж,
тоног төхөөрөмж нийлүүлэх “Falcon 9” пуужинг АНУ-ын Флорида мужийн Кейп
Канавералаас хөөргөжээ. “The SpaceX” компанийн “Falcon 9” пуужин сансрын
нислэгийн технологид шинэ эринийг авчирна гэж ажиглагчид үзэж байна.
“Falcon 9”-т сансрын олон улсын станцад шаардлагатай тоног төхөөрөмж,
сэлбэг бүхий хагас тонн орчим тээш ачсан Драгон капсул залгагджээ.
Сансрын олон улсын станцад анх удаа Засгийн газрын оролцоогүйгээр хувийн
компани пуужин хөөргөж буй нь энэ аж. АНУ-ын Сансрын судалгааны төв
НАСА болон “SpaceX” туршилтын нислэг амжилттай болно гэдэгт ихээхэн
найдлага тавьж байна. Гэвч санаа амрахад эрт байгаа бөгөөд Драгон капсул
сансрын станцад ойртох үед туршилтын үр дүн харагдах гэнэ. Пуужин ирэх
тавдахь өдөр Сансрын олон улсын станцад залгагдах юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж