ИЗНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

ИЗНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорлоо

Иргэний Зориг Ногоон намын Үндэсний
хорооны  хурал өчигдөр болж, УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдээ
тодруулсан байна. Харин тус намын дарга Д.Энхбат өөрийн хүсэлтээр ирэх
сонгуулиас нэрээ татжээ. Нэр дэвшигчдэд батламж гардуулах ёслол өнөөдөр
морин цагт “Blue Sky” төвд боллоо. Энэ үеэр ИЗНН-ын дарга С.Оюунаас цөөн асуултад хариулт авлаа.

-ИЗНН-аас УИХ-д хэдэн хүн дэвшин өрсөлдөх вэ?

-ИЗНН
Үндэсний зөвлөлийн хуралдаанаар ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ
тодрууллаа. Манай намаас жагсаалтаар 28, тойргуудаас 40 гаруй хүмүүс нэр
дэвшиж байгаа. Ширүүн өрсөлдөөн дундаас эдгээр нэр дэвшигчид маань
тодорсон. Эдгээр хүмүүс туршлагатай, эрмэлзлэлтэй, чадвартай залуучууд
эмэгтэйчүүд, чадалтай хүмүүс нэр дэвшсэн.

-Мөрийн хөтөлбөрийн тухайд?

-Бид
мөрийн хөтөлбөрөө “Амьдрал” гэж нэрлэсэн. Учир нь өрх гэрийн, хувь
хүний амьдралд зориулсан мөрийн хөтөлбөр боловсруулсан юм. Үүнд  хувь
хүний амьдралыг хэрхэн сажруулах, ИЗНН-ын нэр дэвшигчид УИХ-д нэр
дэвшсэнээр ямар өөрчлөлтүүд бий болох вэ гэдгийг энгийнээр, ойлгомжтой
тусгаж өгсөн байгаа. Мөрийн хөтөлбөр маань 40-өөд хуудас байгаа. Дотроо
“Хотын амьдрал”, “Хөдөөгийн амьдрал”, “Хувь хүний амьрал”, “Улс орны
амьрал” гэх мэт бүлэгтэй. Өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
төлөө хийх ажлууд, ажлын байр бий болгох зэрэг асуудлыг илүү тусгасан.
Байгаль орчныг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавьсан. Энэ зуунд эдийн
засаг чухал зүйл. Гэхдээ эдийн засгийг хөгжүүлэх, ажлын байр бий
болгохдоо  байгаль орчны хамгаалах, халгүй бодлого нэгдүгээрт тавих
ёстой гэсэн бодлого барьж байгаа юм.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ СОНГУУЛЬД НАМЫН ЖАГСААЛТААР
НЭР ДЭВШИГЧДИЙН НЭРИЙН ЖАГСААЛТ


ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМААС
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ СОНГУУЛЬД ТОЙРОГТ
НЭР ДЭВШИГЧДИЙН НЭРИЙН ЖАГСААЛТ

 

 

Нэр дэвшигчийн

эцэг /эх/-ийн болон өөрийн нэр

 

Нас

Хүйс

Ажил, албан тушаал

1.       

Санжаасүрэнгийн Оюун

48

Эм

ИЗНН-ын дарга

2.       

Самбуугийн Дэмбэрэл

57

Эр

ИЗНН-ын дарга

3.       

Зундуйсүрэнгийн Ган-Очир

34

Эр

ИЗНН-ын Чингэлтэй дүүргийн дарга

4.       

Магвансүрэнгийн Хүрэлсүх

48

Эр

ИЗНН-ын дэд дарга “НарМон “ХХК захирал

5.       

Цээпэлийн Ганбат

48

ЭР

ИЗНН-ын Баянгол дүүргийн намын хороон дарга,“Газар шим”ХХК-ийн захирал

6.       

Маналжавын Төрбаяр

56

Эм

ХЗДХ-ийн Сайдын Зөвлөх,

7.       

Наранцэцэгийн Дүгэрсүрэн

44

Эр

CALD-ийн суурин төлөөлөгч

УТЗ-ийн Гишүүн 

8.       

Мархаазын Чойдорж

43

Эр

ИЗНН-ын даргын зөвлөх

9.       

Цэндийн Энхтуяа

49

Эм

ИЗНН-ын СБД-ийн Намын Хорооны дарга, “Нүүдэл трэйд” ХХК-ийн захирал

10.   

Баясгалангийн Наранзул

37

Эм

Бодлого судлаач

11.   

Рэнцэндоржийн Лхагвадулам

 

 

ИЗНН-ын УТЗ-ийн гишүүн, “Лэди” төвийн захирал

12.   

Ванлуугийн Дүгэрмаа

59

Эр

“Ариун бичээс”нийгэмлэгийн ажилтан, Пастор

13.   

Лувсандамбын Дашням

 

 

Зохиолч, доктор

14.   

Даваагийн Тунгалаг

 

 

Хүнс судлаач, ИЗНН-ын Сонгуулийн Төв штабын дарга

15.   

Чойжилжавын Наранцэцэг

51 61он

эм

Хуульч, өмгөөлөгч

16.   

Ламжавын Энх-Амгалан

 

 

Монголын Мэргэшсэн Нягтлан бодох бүртгэлийн Институтийн Ерөнхийлөгч

17.   

Тогтохын Чулуун

56

Эр

МУИС-ийн багш, “Тогтвортой хөгжлийн хүрээлэн”-ийн Захирал

18.   

 Гончигийн Жаргалсайхан

58 он

Эр

МУГЖ 

19.   

Сандагийн Чулуунбаатар

 

 

“Амьдрах ухаан “төвийн Тэргүүн

20.   

Долгорсүрэнгийн Бадамханд

46

Эм

Багш, Сэтгүүлч, ” Салхит шувуу” ТББ-ын тэргүүн

21.   

Алгиагийн Одгэрэл

55

ЭМ

МУИС-ийн багш, лектор

22.   

Нямдаваагийн Даваасүрэн

33

Эр

Дорнод аймгийн Сэргэлэн сумын малчин

23.  н

Даарийжавын Эхбаяр

 

 

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын институтын бүртгэлийн аудитын
хорооны менежер, сургагч багш

24.   

Туваанжавын Батбаяр

 

 

ИЗНН-ын Дархан Уул аймгийн Намын Хороон  дарга

25.   

Хампааны Цэндсүрэн

26

ЭМ

“Блэссинг лайф” ХХК-ний захирал

26.   

Готовсүрэнгийн
Оюунбилэг

35

эм

ИЗНН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга

27.   

Сундуйжавын Болдхуяг

44

эр

“Эдэм” ХХК-ийн захирал

28.   

Энхээгийн Батбаяр

39

Эр

ИЗНН-ын Төр Хууль эрх зүйн бодлогын НБД

МОНГОЛЧУУД АА! ЭХ ОРОНДОО ЭЗЭН НЬ БОЛЖ, ЭРҮҮЛ САЙХАН АМЬДАРЦГААЯ.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ

2012 оны 05 дугаар сарын 23


Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж