
ШШГЕГ-ын харъяа Төв аймгийн Баян сум дахь Архины албадан эмчлэх газраас “Чин сэтгэлийн хүндлэл” сэдэвт нээлттэй хаалганы өдөр зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн байгууллагад 28 жил ажилласан сувилагч Б.Наранцэцэгийн хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж, түүний нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан байна. Тэмцээнд Нийслэлийн Багахангай дүүрэг, Багахангайн Төмөр зам, Мааньт өртөө, Баян сум, ШШГЕГ-ын харъяа Хорих 415 дугаар анги, Албадан эмчилгээний 10 баг оролцсоноос Багахангай дүүргийн тамирчид тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэд болжээ.
Д.ЖАРГАЛ