Дундговь аймгийн АН-ынхан “хагаралдаж” эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Дундговь аймгийн АН-ынхан “хагаралдаж” эхлэв

Дундговь аймгийн Ардчилсан намын хэсэг гишүүд өнгөрсөн ням гаригт хуралджээ. Гэвч энэ нь дүрмийн бус хурал болсон гэнэ. Учир нь одоогийн дарга Л.Данзанноровыг унагаах зорилгоор “Тотал мюзик” хөгжмийн дэлгүүрийн эзэн, Дундговь аймгийн АН-ын ҮЗХ-ны гишүүн С.Од-Эрдэнэ гэгч хэсэг гишүүдийг цуглуулж, дүрмийн бус хуралдаан зарлан хуралдуулсан нь энэ аж. Тус намын дүрэмд зааснаар дарга нь хуралдаан зарлах ёстой авч, тэрбээр дур мэдэн дээрх хурлыг зарлан хуралдуулжээ. Улмаар өөрийгөө дэмжүүлэхийн тулд аймгийнхаа Ардчилсан намын 40 гаруй гишүүнд тус бүр 500 мянган төгрөгийн хандив өгсөн гэх. Мөн өөрийгөө аймгийнхаа Ардчилсан намын даргаар сонгогдчихвол сум бүрийн Ардчилсан намын хороонд таван сая төгрөг өгнө хэмээн ам гарчээ. Тус намын хороо 75 гишүүнтэй аж. Тиймээс С.Од-Эрдэнэ өөрийгөө дэмжүүлэхийн тулд 40 гишүүнийг ийн хахуульджээ. Хамгийн хачирхалтай нь, С.Од-Эрдэнэ 2008 оны УИХ-ын сонгуулиар тэр үеийн МАХН-аас нэр дэвшигч Х.Наранхүүгийн сонгуулийн менежерээр ажиллаж байсан нэгэн гэнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж