Өнгөрсөн хэд хоногийн турш ганцхан дууг л мянгантаа сонслоо. “Хайртай гэхээсээ өмнө” Сэтгэлд тэгтлээ хүрсэн энэ дууг “Харанга”-ын Лхагвасүрэн дуулжээ. Дуулахын тулд төрсөн энэ хүний талаар бичих хэрэгтэй гэж бас бодлоо. Түүнийг зөвтгөхийг эсвэл буруутгахыг хүссэнгүй. Орлох дуучин Монголд байхгүй учраас хүндлэх хэрэгтэй гэж бодсон юм.