
FIDE буюу Олон улсын шатрын холбооноос шатрын хамгийн залуу их мастер, Хятадын Хоу Ифань болон өдгөө дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдээд буй Энэтхэгийн Хампи Конеру нарын халз тулааны товыг зарлалаа. Өнөө цагийн шилдэг хоёр шатарчны тулаан арваннэгдүгээр сарын 10-нд эхлэх аж. Тэд сонгодог шатрын 10 өрөг тоглох бөгөөд тэнцсэн тохиолдолд дөрвөн өргийн рапид, 10 хүртэлх блиц нүүж, эцэст нь “Армагедон”-оор дэлхийн аваргыг тодруулах дүрэмтэй гэнэ. Шилдэг шатарчдын халз тулаан одоогоор аль улсад болох нь тодорхойгүй. FIDE-гийн мэдээлснээр энэхүү халз тулааныг зохион байгуулах хүсэлтэй орны хүсэлтийг тавдугаар сарын 31 хүртэл хүлээн авч, зургадугаар сарын 22-нд зарлах бөгөөд шагналын сан нь 300 мянган еврогоос доошгүй байх, шатарчдыг дөрвөөс дээш одтой зочид буудалд байрлуулах зэрэг тодорхой хэдэн шаардлага тавьж байгаа гэнэ.
С.Цэлмэг
Зочин 2011-03-24 182.160.18.41
manaih huseltee taviad uzeech ee Sahstai yum bish uu 2uulaa ungursun jilmanaid irj baisan ene ter Harin 5 odtoi buudal yu bilee
http:goe.mn 2011-03-24 202.131.225.147
iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886