
мянга гаруй сонгогчтой энэ тойргийн өрсөлдөөн өнгөрсөн сонгуулийн
жилээс улам ч ширүүхэн байх бололтой. Энэ тойргоос УИХ-ын гишүүнээр
сонгогдохын тулд нэр дэвшигчид тун чиг хэцүү даалгаврыг биелүүлэх
хэрэгтэй. Дөрвөн мандаттай байхад л энэ тойрог “хэцүүхэн” даваа
хэмээгдэж байсан энэ тойрог хоёр мандаттай болж шигшигдсэнээр олонд
танигдаагүй улстөрчдийн хувьд “биелэгдэшгүй мөрөөдөл” болж буй
бололтой. Энэ тойрогт Ардчилсан намынхан өнгөрсөн хугацаанд өнгөтэй
байгаа. Өнгөрсөн сонгуульд тус аймагт нийт 54 мянган сонгогч саналаа
өгч, УИХ-ын дөрвөн гишүүн, нэг сайд, хоёр дэд сайд болон бизнесменүүд
дөрвөн мандатын төлөө хүч үзсэнээс Ардчилсан намаас гурван гишүүн, МАХН
/одоогийн МАН/-аас нэг гишүүнийг гаргаж байсан. Сонгогчдын олонхийн
итгэлийг өнгөрсөн сонгуульд хүлээж байсан хоёр гишүүнийг Ардчилсан нам
энэ 2012 оны сонгуульд гаргахаар ярьж буй бол, МАН энэ удаад тэдний
өмнөөс өрсөлдүүлчих гишүүн гаргаж чадсангүй. Ингээд нэр дэвшигч тус
бүрийг тусад нь тандья.
Г.БАТХҮҮ:
УИХ-ын дэд даргынболоод хувийн ажлаар тойрогтойгоо нэлээд холбоотой ажилласан. Ерөнхийдөө
нутгийнхандаа нэр хүнд гайгүй. Жагсаалтын урдуур бичигдэх боломж байсан
ч тойрогтоо өрсөлдөхийг илүүд үзсэн гэдэг. Гэхдээ нөхөд нь “Архины
бизнес эрхлэгчдийг парламентын гишүүн байлгахыг хориглоё” гэж нэлээд
сандаргасан. Дээр доргүй архинаас татгалзах уриалга гаргаж буй үед “Ийм
бизнес эрхлэгч гишүүд хуультай, хуульгүй татгалзчих юм биш биз” гэх яриа
түүний хувьд таагүй сонсогдож буй.
Д.ЗОРИГТ:
2008оны сонгуульд сонгуульд оролцсон Өвөрхангайчуудын 52.54 хувь буюу 27776
сонгогч түүнийг дэмжиж байжээ. Үйлдвэржилт, жижиг дунд бизнесийг
өргөжүүлэх тухай амлалт өгч гарч ирсэн. Өнгөрсөн хугацаанд Эдийн засгийн
байнгын хорооны даргаар ажиллахдаа энэ чиглэлийн хэд хэдэн чамбай хууль
гаргаж чадсан. Улс төржиж, улаан цэнхрээр ялгадаггүй ажил хэрэгч зан нь
олон зүйлд тусаа өгсөн. Хийсэн зүйлээ сурталчлаад байдаггүй ч “ЖДҮ-ийн
чиглэлээр орж ирдэг санхүүжилтыг хэд дахин өсгөсөн” хэмээн үнэлэгддэг.
Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:
Түүнийг МАН-аас нэр дэвшиж өрсөлдөгч намын УИХ-ын гишүүдийн эсрэг
хүчийг тэнцвэржүүлэн өрсөлдөх боломж байсан. Гэвч хувийнх нь сонголт
буюу сонгогдох магадлал нь намын жагсаалтад бичигдэх хэмээн үзсэн тул
тойргоос татгалзсан. Энэ шийдвэрээ нэлээд өмнө гаргачихсан тул албан
бусаар МАН-ын жагсаалтын 7-д торойж байгаа гэх. Тэтгэвэртээ суух ёстой
гишүүдийн тоонд оруулан хэвлэлийнхэнд нэлээд шордуулсан нь ийм шийдвэрт
хүргэсэн бололтой. Мөн “начны найраа” гэдэг шиг мандатаасаа татгалзаж
өөр нэгэнд боломж олгосон гэсэн яриа сонсогдож байгаа.
Н.БАЯНСАЙХАН:
“Баярсконстракшн” ХХК-ийн захирал гэдгээс өөр улс төрд төдийлэн танил
биш нэгэн. “Ялахгүй нь тодорхой тойргууд руу намаас илгээдэг мандатын
“бөглөө” төдий сул нэр дэвшигч” гэх үнэлгээг хэвлэлийнхэн өгсөн.
З.ЭНХБОЛД:
Тойргоос татгалзаж жагсаалтад багтахаар болсон нь Д.Лүндээжанцангаас
ялгаатай гэдэг. Угаас тойрогт нь хүчтэй өрсөлдөгч байж чадахуйц хоёр
гишүүн байхад тойрог булаалдахгүй байхаар шийдсэн. Жагсаалтад багтагсдыг
“намын нэрийн ард нуугдаж орогсод”, “жагсаалтны өнгийг тодорхойлж,
намын брэнд бологсод” гэж ангилдаг. Тэрээр хоёрдахь ангилалд нь багтаж
буй.
С.ЧИНЗОРИГ: Дэд сайдаар ажиллаж байхдаа энэ
тойргоос гарч чадаагүй атлаа сайдын зөвлөх болсон хойноо гарч ирэх
магадлал хэр бол доо? Гэвч тэрээр энэхүү сул талаа нутгийн зөвлөлийн
удирдлагын байр сууриар нөхөхийг оролдож буй. Хийсэн гээд хэлчих зүйлгүй
тул намынхаа хөтөлбөрийг урдаа бариад “хийнэ, хийнэ” хэмээн тулаанд
орох төлөвлөгөөтэй.
Д.ДАГВАДОРЖ: Мэргэжлийн
сүмогийн Их аварга. МАХН-аас нэр дэвших магадлалтай хэмээдэг.
Н.Энхбаярыг баривчлагдах гэж буйг сонсоод харанхуй шөнөөр яаран очиж
байсан цөөхөн хүний нэг. “УИХ нь бөхийн дэмжээ, урлагын тайз биш хууль
батладаг газар” гэх хүмүүс “Сайхан монгол эр хүнийг дэмжнээ” гэх
бодолтой хүмүүсийн харьцаа ямар байгаагаас шалтгаалан МАХН-ын нэг боломж
тодорхой болно.
Ийнхүү хоёр мандатын төлөө эхний ээлжинд
өрсөлдөгчид тодроод байна. Үүнээс Ардчилсан намын хоёр гишүүн болон
МАН-ын нэрээр оролцох нэг гишүүний хооронд багагүй өрсөлдөөн болох
бололтой. Бусад өрсөлдөгчдийн хувьд хийсэн юмтай гишүүдийг давж гарах
хэцүүхэн даалгавар байна. Өрсөлдөөнд хэн ялах вэ? Хариуг өвөрхангайчууд
гаргана.
