
Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагаагаа танилцуулах зорилгоор яам, агентлагуудын “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны “Нээлттэй хаалганы өдөр” Сүхбаатарын талбайд болох аж. “Нээлттэй өдөрлөг”-т тус яамны харьяа агентлагууд оролцож, үйл ажиллагаагаа ард түмэнд танилцуулах юм.