АНУ Тайваньд F-16 худалдахыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

АНУ Тайваньд F-16 худалдахыг зөвшөөрөв

Тайваньд F-16C Fighting Falcon гэдэг 66 шинэ сөнөөгч онгоц худалдахыг АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим зөвшөөрлөө гэж Flightglobal мэдээлжээ.

Дараа нь хуулийн төслийг сенат авч хэлэлцээд дараа нь ерөнхийлөгч батлах ёстой. Эхлээд сөнөөгч онгоц авах Тайванийн саналыг  зөвшөөрөхгүй гэж  Цагаан ордон мэдэгдсэн бөгөөд дараа нь уг асуудлыг эргэн харж болох юм гэсэн билээ. Сүүлийн хэдэн жилийн дотор шинэ F-16 нийлүүлэхийг Тайванийн Батлан хамгаалах яам АНУ-д шахаж байгаа билээ.

Хэвлэлд тэмдэглэснээр Сенат хуулийн төслийг дэмжихгүй байх талдаа байгаа гэнэ. Хэдийгээр Цагаан ордон хориглож байсан ч Тайваньд онгоц нийлүүлэх хуулийн төслийг Конгрессийн зарим гишүүд өнгөрсөн жилийн наймдугаар сард боловсруулан өргөн барьсан юм. Бүгд найрамдах намын сенатор Жон Корнин хэрэв Обама төсөлд хориг тавибал түүнийг 2012 оны цэргийн төсөвт суулгаж өгнө хэмээн мэдэгдэж байжээ.

Хуулийн төслөөр өнгөрсөн есдүгээр сард санал хурааж 48 сенатор дэмжсэн. 60-100 сенатор нь дэмжвэл хуулийг хэрэгжүүлэх боломжтой болох байсан юм. АНУ F-16 сөнөөгч онгоцыг Тайваньд худалдвал эх газрын Хятадтай харилцаагаа муутгана гэж болгоомжилж байнга татгалзсаар ирсэн. Обама өнгөрсөн оны есдүгээр сард Тайванийн зэвсэгт хүчинд байгаа 146 сөнөөгч F-16В онгоцыг шинэчлэн сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхийг зөвшөөрч 4,2 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан. Үүнээс гадна АНУ  C-130 Hercules тээврийн онгоц, сөнөөгч F-5E Tiger II ба F-CK-1 Ching-kuo онгоцнуудыг шинэлэн сайжруулах эд анги нийлүүлэхээр болсон юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж