Солонгын оронд “Төвөргөөн” цуурайтна

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Солонгын оронд “Төвөргөөн” цуурайтна

БНСУ-д Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын хийх албан ёсны айлчлалын хүрээнд тус улсад болох Монголын соёлын өдрүүд болон Монголыг соёлын жилийг нээх ёслолд уран бүтээлээ толилуулах 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өчигдөр Солонгосыг зорилоо. Азид ууганд тооцогдох Сөүл дэх тус улсын үндэсний театрт болох манай урлагийн тоглолт Морин хуурын чуулга болон рок, попынхны хамтарсан шинэхэн бүтээл эгшиглэх нь ээ. Морин хуурын чадварлаг хөгжимчидтэй гитарчин Өөжгий, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, “” хамтлагийн гитарчин Б.Билгүүн, “Шөнийн галт тэрэг” хамтлагийн бөмбөрчин М.Одхүү нар хамтарч ҮДБЭЧ-ын хөгжимчин М.Бирваагийн бүтээлийг  С.Ононбатын найруулснаар тоглох юм байна. Энэхүү шинэ хөгжмийн найруулга болох “Төвөргөөн” нь Солонгосын үзэгчдэд Монголын ардын хөгжим хэрхэн орчин үеийн хөгжимтэй хослон эгшиглэж буйг харуулах нь ээ. Дашрамд сонирхуулахад энэхүү “Төвөргөөн” хөгжмийн найруулга нь ОХУ-д болсон Монголын соёлын өдрүүдэд анх эгшиглэсэн бөгөөд эх орондоо хараахан тоглогдоогүй бүтээл юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж