
Өнөөдөр “Улс төр мэдээллийн төв”-д “Тусгаар тогтнол” эвслийн зохицуулагч Л.Баярхүү, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний зохицуулагч Д.Энхбат нар палентологийн үнэт олдворыг хууль бусаар хил дамнуулан гаргасан тухай “Үлэг гүрвэлийн үүсэл ба мөхөл” нэртэй хэвлэлийн бага хурал хийлээ. Сүүлийн үед иргэдийн анхаарлыг ихээр татаж буй манай улсаас алдагдсан палентологийн үнэт олдвор болох үлэг гүрвэлийн яс 2005 онд Лондонд ямар сүлжээгээр очсон нь тодорхой бус хэвээр байна. Тэд ”Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн ясыг Америкт худалдах гэж байгааг эсэргүүцэж, Монголын палентологийн хүрээлэнгээс хэдий хэр их олдвор гадны орнуудын олз болсныг олж илрүүлэх хэрэгтэй гэдэгд дуу хоолойгоо нэгтгэж байгаа ажээ.
У.Уранцэцэг