Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Ану хатан үргэлжлэл 1

Үүрийн шөнө уул завсарлах үес Галдан Ану хоёр хэдийн босоод мянгатан
дарга нарын хамт цэргийн хүрээг дотуур нь эргэв. Арын хайгуул ангиас
шөнө урагшлуур хятад цэргийн ангиас хэл барьж, Энх-Амгалан
хаан их цэрэг удирдан олон үхэр буутай айсуй буй мэдээ залгуулсан тул
ойрад цэргийн хүрээний гадуур бас нэг давхар тэмээн хүрээ татуулж
бэхэлсэн нь хэвтүүлж хөлий нь боосон тэмээн дээгүүр дүүлсэн дайсны морин
цэрэг цаана нь байгаа тэмээн хүрээн дээгүүр дүүлэн гарч чадахгүй тийм
зайтай давхар хүрээгээр батлан хамгаалж давхар хүрээний цаанаас байлдах
арга хэрэглэжээ. Арын хайгуул цэрэг дайсны айсуй буйг сэргийлэн заншилж
буй тул цочмог дайран орохын аюулгүй ажээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж