Эрчим хүчний салбарын өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарын өдөрлөг болно

Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын нээлттэй өдөрлөг маргааш “Ардын засаг ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд Сүхбаатарын талбайд болно. Тус салбарын хэрэгжүүлэгч агентлагууд болох Ашигт малтмалын газар, Эрчим хүчний газар, Газрын тосны газар болон салбарын үйлдвэр, компаниуд өдөрлөгт оролцох  учраас  үйл ажиллагаатай нь  танилцах иргэд,  аж ахуйн нэгжүүд жанжны талбайд очвол хэрэгцээт мэдээллээ авах юм байна. Түүнчлэн нэгэн дор төвлөрсөн нээлттэй өдөрлөгийн үеэр иргэдэд нэн шаардлагатай үйлчилгээг үзүүлэх санаачлагыг тэд гаргажээ. Тухайлбал, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд иргэдийн санал гомдлыг хүлээн авч, ажиллах бол шатахуун импортлогч компаниуд азтан тодруулах арга хэмжээг явуулахаар төлөвлөсөн байна.

Ж.Эрхэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж