Хамгийн өндөр цамхаг Токиод нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Хамгийн өндөр цамхаг Токиод нээлтээ хийлээ

Дэлхийн хамгийн өндөрт тооцогдох телевизийн цамхаг өнөө өглөө Токиод
нээлтээ хийжээ. “Тэнгэрийн мод” нэрэндээ таарсан уг цамхагт одоогоор
радио станцууд байрлаад байгаа бөгөөд дараа жилээс телевизүүд ашиглаж
эхлэх юм байна. Мөн Японы нийслэлд зочилж очсон жуулчдын очих дуртай
газар болно гэдэгт барьсан хүмүүс нь итгэлтэй байгаа аж. Цамхагийн эргэн
тойронд далайн парк, ресторан, үзэсгэлэн гээд жуулчдад зориулсан бүхэл
бүтэн цогцолбор байрладаг юм байна.

“Тэнгэрийн мод” нь 634 метр өндөр
баригдсанаараа 600 метр өндөр Хятадын Кантон цамхагийг гүйцэж,
Гиннессийн дээд амжилтын номд бичигджээ. Дэлхийн хамгийн өндөр цамхагт
тооцогддог Бурж Халифа 828 метр өндөр, гэхдээ “Тэнгэрийн мод” нь байшин
биш телевизийн цамхаг гэдэг утгаараа дэлхийд хамгийн өндөр гэж тооцогдож
байгаа юм.  

Х.Сайхан
 
http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж