Япон руу мөнгө гуйвуулахад шимтгэлгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Япон руу мөнгө гуйвуулахад шимтгэлгүй

Дэлхий даяарх хамгийн өргөн сүлжээ бүхий мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлэгч Голомт банк ирэх сарын 17-ныг хүртэл Япон Улс руу шимтгэлгүйгээр мөнгө шилжүүлэх боломжийг та бүхэнд олгож байна.

Зуун тавь  гаруй жилийн түүхтэй дэлхийн хамгийн том мөнгөн шилжүүлгийн компани болох  Western Union өнөөдрийн байдлаар  200 гаруй оронд байрлах 445 мянган  үйлчилгээний цэгээрээ дамжуулан  мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг хамгийн шуурхай, найдвартай түвшинд  үзүүлж  байна.

Голомт банк Western Union үйлчилгээг 1999 онд Монголд анхлан  нэвтрүүлсэн бөгөөд Япон Улсад учирсан байгалийн гамшигийн хор хохирлыг барагдуулахад дэмжлэг үзүүлэх үүднээс ирэх 4-р сарын 17-ныг хүртэл  Япон улс руу шимтгэлгүйгээр мөнгө гуйвуулах боломжийг харилцагчиддаа олгож байна.

Голомт банкны өөрт ойр байрлах салбар тооцооны төвөөр дамжуулан аравхан минутын дотор хүссэн газар луугаа мөнгө илгээж бас хүлээн авч болох бөгөөд шилжүүлгийн мөнгөн дүн болон мөнгө илгээгч, хүлээн авагчийн мэдээллийг чанд нууцалдаг зэрэг олон давуу талаараа Western Union алдартай.

Дашрамд дурьдахад Голомт банкны 1061 ажилтан нэг өдрийн цалин болох 30 орчим сая төгрөгийг Японы ард түмэнд сэтгэлийн дэм болгон өнгөрөгч долоо хоногт хандивлажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж