
Үзэсгэлэн, яармагт нийт 110 компани оролцож байгаа бөгөөд үүнд Улаанбаатар хотод орон сууц барьж, борлуулж байгаа 50 гаруй компани багтаж байгаа юм. Үзэсгэлэн яармагийн үеэр шилдэг орон сууц, шилдэг ногоон технологи нэвтрүүлэгч, Шилдэг ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч болон Шилдэг оролцогч брэнд маркетер зэрэг шилдэг байгууллагуудыг шалгаруулна. Үзэсгэлэн, яармагийн ерөнхий зохион байгуулагчаар Барилгын зөвлөгөө мэдээллийн төв ажиллаж, хамтран зохион байгуулагчаар ЗТБХБЯ, ГХБГЗЗГ, Монголын Барилгачдын холбоо, МҮХАҮТ, Монголын барилгын инженерүүдийн холбоо дэмжин оролцож байгаа аж.
Д.ЖАРГАЛ