Одоогоор бодит аюулыг няцаах пуужин алга

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Одоогоор бодит аюулыг няцаах пуужин алга

Энх тайван, аюулгүй байдлын бодлогыг судлах Гамбургийн  хүрээлэнгийн ажилтан  Оливер Майер тооцохдоо одоогоор Иран цөмийн зэвсэгтэй болоогүй учраас Европт бодит аюул байхгүй гэв. Тегераныг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах оролдлого хийгдсээр байна. Мөн НАТО-д угтан сөнөөх пуужин алга. Тийм пуужин туршаад 2018 онд л Европт байрлуулахаар төлөвлөсөн байгаа ажээ. Гэвч чадах эсэх нь эргэлзээтэй болов уу. 

Майерын үзсэнээр ЕПДХС-ийг байрлуулах төсөл нь бүгдийг хянаж, түүнээс татгалзах аргагүй болгох аюултай гэнэ. Иран өөрийн хөтөлбөрөөсөө татгалзлаа гэсэн  ч ЕПДХС-ээс татгалзах нь бараг боломжгүй. Жишээлбэл, Хятадын цэргийн хүч өсч буй нь АНУ-ыг түгшээж байгаа. Ингээд л янз бүрийн сонирхолд хөтлөгдсөн ЕПДХС-ийн төслийг зогсоох нь өдрөөс өдөрт хүндрэлтэй, ээдрээтэй болж ирнэ хэмээн Оливер Майер дүгнэв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж