Сербийн ерөнхийлөгч ялагдлаа хүлээв

Хуучирсан мэдээ: 2012.05.22-нд нийтлэгдсэн

Сербийн ерөнхийлөгч ялагдлаа хүлээв

Сербийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтаар 2004 оноос хойш төрийн тэргүүнээр ажиллаж байгаа Борис Тадич сонгуульд ялагдснаа хүлээн зөвшөөрч түүнд ялсан Томислав Николичид баяр хүргэв.

Сонгуулийн албан ёсны дүн зарлагдаагүй ч санал өгөх байрнаас гарсан хүмүүсийн дунд явуулсан санал асуулгаар Николич Тадичаас ялимгүй илүүтэй саналаар тэргүүлж явна. Сонгогчдын оролцоо дөнгөж 34 хувьтай байлаа. Тавдугаар сарын 7-ны өдрийн эхний шатны сонгуульд Тадич нэг хувийн саналаар Николичийг ардаа орхисон байв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж