
Сонгуулийн албан ёсны дүн зарлагдаагүй ч санал өгөх байрнаас гарсан хүмүүсийн дунд явуулсан санал асуулгаар Николич Тадичаас ялимгүй илүүтэй саналаар тэргүүлж явна. Сонгогчдын оролцоо дөнгөж 34 хувьтай байлаа. Тавдугаар сарын 7-ны өдрийн эхний шатны сонгуульд Тадич нэг хувийн саналаар Николичийг ардаа орхисон байв.
Ш.МЯГМАР