АНУ-ын тусгай элч Пхеньянд анхааруулав

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

АНУ-ын тусгай элч Пхеньянд анхааруулав

Умард Солонгостой цөмийн хэлэлцээр байгуулахаар АНУ-аас томилсон тусгай элч цөмийн туршилт явуулвал олон улсын хамтын нийгэмлэг зүгээр хараад суухгүй хэмээн Пхеньянийн эрх баригчдад анхааруулжээ. АНУ-ын тусгай элч Глин Дэвис өнөөдөр БНСУ, Японы төлөөлөгчидтэй уулзсаны дараа Пхеньянийн өдөөн хатгалт ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй хэмээн мэдэгджээ. Умард Солонгос тус улсыг үндэслэгч гэх удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулж, алсын тусгалт пуужин туршсан нь амжилтгүй болсон. Гэвч Пхеньянийн эрх баригчид дахин өөр цөмийн туршилтанд бэлтгэж буй гэдэг хардлага байгаа билээ. АНУ, БНСУ, Японы тусгай элч нар БНАСАУ-ын цөмийн асуудлыг нухацтай авч хэлэлцжээ. НҮБ-ын цөмийн шинжээчидтэй хамтран ажиллаж, цөмийн болон алсын тусгалт пуужингийн туршилтаа түр зогсоохоор АНУ-тай зөвшилцөлд хүрсэн ч өнгөрсөн дөрөвдүгээр сард цөмийн пуужин туршсан нь Пхеньяний эрх баригчдад цаашид итгэж болохгүйг харуулсан хэмээн Глин Дэвис мэдэгджээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж