Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээнд нивелирийн II ангийн программын дагуу давтан хэмжилт хийх ажлыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг зарлаад байгаа аж. Тендерт оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийг ирэх сарын 22-ноос өмнө бичиг баримтаа бүрдүүлж Засгийн газрын XII байранд ирүүлэхийг анхааруулж байгаа гэнэ.
Д.Долгор