Барьцаалагдсан загасчдыг суллажээ

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Барьцаалагдсан загасчдыг суллажээ

Шар тэнгист загасчилж яваад Умард Солонгосчуудад барьцаалагдсан гурван хөлөг, 29 загасчин эх нутагтаа очсон гэнэ. Умард Солонгосын Гадаад харилцааны сайд өчигдөр буюу энэ тавдугаар сарын 20-нд Пхеньянь дахь Хятадын Элчин сайдын яаманд хятад загасчдыг сулласан гэж мэдэгдсэн гэнэ. Тэд өнөөдөр Далиан хотын боомтоор нутагтаа очжээ. Тэднийг энэ тавдугаар сарын 8-нд Шар тэнгис дэх Хятад, Умард Солонгосын хилийн орчим баривчлагдсан юм. Умард Солонгосын барьцаалагчид загасчдыг суллахын тулд Хятадын талаас барьцаа шаардсан гэнэ. Гэвч Хятадын тал загасчдыг суллуулахын тулд тэднд хэдий хэмжээний барьцааны мөнгө төлсөн нь тодорхойгүй байна гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Түүнээс гадна дээрх хэрэгт Умардын эрх баригчид оролцсон эсэх нь тодорхойгүй байгаа аж. Загасчны хөлгийн эзний мэдэгдсэнээр барьцаалагчид тэднээс эхэндээ 1.2 сая юань буюу 189,800 ам.доллар шаарджээ. Түүний гэрчилж буйгаар барьцаалагч этгээдүүдийн дунд солонгосчуудаас гадна бас рятадууд ч байсан гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж