Гималайн ноён оргил Эверестэд авираад буцаж явсан гурван уулчин амиа алджээ. Балбын албаны хүмүүсийн мэдээлж буйгаар амь үрэгдсэн гурван уулчны нэг нь Өмнөд Солонгосын иргэн, нөгөө нь герман, бас Балбад төрсөн канад бүсгүй байжээ. Гималайн бүсэд цаг агаар өнгөрсөн бямба гаригийн өглөө маш тогтуун байсан боловч орой нь ууланд цасан шуурга дэгдэж, тэнгэр муухайрчээ. Балбын аялал жуулчлал, явган аялагчдын асуудал эрхэлсэн газраас мэдээлснээр уулчдын нэгнийх нь цогцсыг олсон боловч нөгөө хоёр нь олдохгүй байгаа аж. Аврах ажилтнууд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.
Н.ЭНХ