Зураг мэт бүсгүйн кино мэт амьдрал дууслаа | News.MN

Зураг мэт бүсгүйн кино мэт амьдрал дууслаа

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Зураг мэт бүсгүйн кино мэт амьдрал дууслаа

Дагина мэт үзэсгэлэнт эмэгтэйн далайн шуурга мэт эрчилсэн амьдрал төгсгөл болов. Кино урлагийн домог Элизабет Тайлор өчигдөр 79 насандаа бурхны оронд одлоо. Сидарссинэй эмнэлгийн орон дээр сүүлчийн амьсгалаа авахад нь дөрвөн хүүхэд нь түүний хажууд зогсож байлаа. Тэр энэ эмнэлэгт амьдралынхаа сүүлчийн зургаан долоо хоногийг өнгөрүүлсэн билээ.

“Ээж минь эгэл жирийн биш хүн байлаа. Энэ амьдралыг дүүртэл нь тэр амьдарч чадсан. Агуу их хайр, хүсэл шунал, хөөр хөгжөөн бүгд байсан. Ээжийн минь бүтээсэн домог мэт амьдрал хэзээ ч тасрахгүй. Түүний хайр бидний зүрхэнд үүрд үлдэх болно” хэмээн Элизабетийн хүү Майкл ярив. Харин түүний дотны анд Элтон Жон “Бид Холливудын домогт одоо алдлаа. Түүнээс илүүтэйгээр бид гайхалтай нэгэн хүмүүнийг алдлаа” хэмээн халаглав.

Урлагийн түүхэн дэх хамгийн ихээр шагшин магтагдаж, мөн хараалгаж зүхүүлсэн од тэр байлаа. Хамгийн хүчирхэг хэрнээ хамгийн эмзэг хүн тэр байлаа. Үгээр илэхийлэхийн аргагүй алдар суу, эд хөрөнгө, амьсгаа түгжин ширтмээр гоо үзэсгэлэн түүнийг амьдралын түүхийг бичсэн. Кино академийн шагналыг гурван удаа хүртсэн гоо үзэсгэлэн долоон эртэй гэрлэж явсан юм. Хувийнх нь амьдрал хувь хүний эмгэнэл байсан юм. 1989 онд тэрбээр “Амьдралд минь дэндүү олон зүйлс тохиолджээ” хэмээн дурссан байна. Элизабет тавь гаруй кинонд тогложээ. Түүний дотроос Клеопатрагийн дүр нь эрин үеийн кино урлагийн гайхамшиг билээ.

Үзэгчдийн сэтгэлийг эзэмдсэн киноны дүрүүдийг ар араас нь бүтээж байхдаа тэрбээр гэрлэж, салж, эмнэлэгт хэвтэж, гарч, жингээ хасаж, нэмж явлаа. Үнэхээр шуурга мэт он жилүүд. Лондонд төрж өссөн Элизабет 12 насандаа кинонд тоглон од болж, 18-тайдаа гэрлэж, бас салж, 19-тэйдээ супер од болж, харин 26-хан насандаа нөхрөө үхэлд алдсан бэлэвсэн эхнэр болж явсан түүхтэй. Киноны кадр солигдох мэт түүний амьдрал дэндүү хурдтай, дэндүү ээдрээтэй, дэндүү жаргалтай, бас дэндүү гунигтай байлаа.

Түүний анхны нөхөр зочид буудлын сүлжээний өв залгамжлагч Конрад Хилтон байв. 18-тайдаа хүний эхнэр болсон амьдрал нь 203 хоног үргэлжилсэн. Цуутай нижгэр хурим, Европт өнгөрүүлсэн гурван сарын бал сарын зугаалгын эцэст ийм төгсгөл ирсэн нь харамсалтай. Хоёр жилийн дараа тэрбээр Британийн кино од Майкл Уилдингтэй гэрлэн, хоёр хүүхдийн ээж болсон байна. Гэвч дөрвөн жилийн дараа буюу 1956 онд гэр бүлээ цуцлуулан продюсер Майкл Тоддтой гэрлэв. Оньсого мэт ааш авиртай Элизабет жинхэнэ хайраа олсон тухайгаа аз жаргалтайгаар зарлах боллоо. Гэвч ердөө долоон сарын дараа Тодд онгоцны ослоор нас баржээ. Тэдний хайрын дундаас мэндэлсэн охин нь аавгүй хоцров.Оршуулгын үеэр талийгаач нөхрийнх нь хамгийн сайн найз, дуучин Эдди Фишер Элизабетад хань болж байлаа. Харин эхнэр нь Элизабетийнд хүүхдүүдийг нь харж байв. Гэтэл Элизабет Эддиг эхнэрээс нь салгаад суучихлаа. Америк даяар түүнийг хараан зүхэж байлаа. Ухаангүй алхмаасаа болоод нэр хүндээ алдах байх хэмээн хүмүүс бодож байсан ч тэгсэнгүй. Дараа нь Оскарын шагнал хүртэв. “Клеопатра” дэгэцэнд гарав. Энэ гайхалтай дүрийнхээ төлөө тэрбээр сая доллар авсан тухай мэдээ мөн л шуугиан тарив. Дахин нэг хурим. Шекспирийн жүжгийн дүрүүдээрээ нэрд гарсан Бартонтой 1964 онд хуримлав. 1974 оны зургадугаар сард тэд салж, аравдугаар сард нь ахин нийлэв. Хоёр жилийн дараа нэг мөсөн хоёр тийш болов. Энэ салалт Элизабетийн хувьд хүнд хэцүү жилүүдийг авчирсан юм. Архинд донтож, уран бүтээлийн хувьд уналтад орж эхлэв. 1976 онд долоо дахь удаагаа гэрлэж, Сенатын гишүүний эхнэр болсон ч зургаан жилийн дараа мөн л саллаа. 1980 онд эмнэлэгт олон удаа эмчилгээ хийлгэсний үр дүнд архинаас гарч чаджээ. 1991 онд 40 настай барилгачин залуутай гэрлэн дэлхий дахиныг цочролд оруулж байсан Элизабет гурван жилийн дараа дахиад л ганц бие эмэгтэй болон хоцорсон билээ. Ээлжит салалт, ээлжит шуугиан. 20 насаар дүү залуугаас салсныхаа дараа тэр юу гэж мэдэгдсэн гээч. “Ээж, аав минь намайг хэрэв чи хэн нэгэнд дурласан бол гэрлэж, хамт амьдрах хэрэгтэй гэж сургасан. Би их хоцрогдсон хүн байна уу?” гэж хэвлэлийнхэнд тэр хуучилсан. Элизабетийн амнаас л гарах этгээд тайлбар.

Эрүүл мэндээсээ болж тэрбээр амьдралд багагүй шаналсан. Томоохон хэмжээний 20 мэс засалд орсны хоёроос нь болж үхлийн ирмэгт очиж байсан. 1983 онд тэрбээр 35 жилийн туршид өвчин намдаах болон, нойрсуулах эм хэрэглэсний улмаас аюултай байдалд орсноо мэдэгдсэн. Харин 1997 онд тархины хавдраа авахуулсан. ДОХ-оор өвчилсөн болоод ижил хүйстэн хүмүүсийн эрх ашгийн төлөө тэр тууштай тэмцдэг хүмүүнлэгийн элч байсан юм.

1987 онд Элизабет Францын хамгийн нэр хүндтэй шагнал Легионы одонг хүмүүнлэгийн салбарт хийсэн олон ажлынхаа төлөө хүртсэн билээ. “Би шүтэн бишрэгчидтэйгээ ойрхон байж, тэдний зүрх сэтгэлийг мэдрэх дуртай. Гэхдээ хүмүүс хайртай оддынхоо тухай хэтэрхий ихийг мэддэг болж, тэр нь тэдний урмыг хугалах гээд байдаг болж дээ” гэж Элизабет хэлж байсан. Харин одоо тэр аав, ээжийнхээ шарилын хажууд үүрд нойрсоно. Түүний оршуулга энэ долоо хоногийн сүүлчээр болно. Дэлхийн өнцөг булан бүрт кино урлагийн үзэсгэлэн гоо од тэнгэрт харван одсонд мянга мянган хүн харуусан гашуудаж байна. Зураг мэт бүсгүйн кино мэт амьдрал дууслаа.

Фото цомгийг ЭНД дарж үзнэ үү

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-03-24 182.160.32.235

энэний хэд салж хэд ниилсэн хэнд хамаатайн өөрсдиигөө хичээ
жүжигчниихэ хувьд агуу хүн байсан тэгээд болоохүний хувиин амьдрал бидэнд оогт падгүй

Avatar

Зочин 2011-03-24 203.91.117.4

8 удаа гэрлэсэн эмэгтэй эрлэгт очсон уу Бурханы оронд ч очсон юм уу хэн мэдэх вэ Ганцхан Бурхан л мэднэ дээ

Avatar

Зочин 2011-03-24 180.235.172.254

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн JIALING Улсын үйлдвэрийн чанартай МОТОЦИКЛЬ бөөний үнээр их хэмжээгээр зарж байна 99112665

Avatar

зөвлөгөө 2011-03-24 202.179.19.29

Òà òóëãàìäñàí àñóóäëààðàà ñýòãýëýý îíãîéòîë ÿðèëöàæ çºâëºãºº àâàõûã õ¿ñýæ áàéíà óó
Òýãâýë òà ìàíàé Èíýýìñýãëýë ñýòãýë ç¿éí çºâëºãºº ºãºõ òºâèéí 1892 óòñàíä õàíäààðàé
Áèä òàíòàé 24 öàãèéí òóðø õàìò áàéõ áîëíî

Avatar

Зочин 2011-03-24 180.149.68.254

mongold iim medee neg nohogiin daraa l garah yumdaa odor odrt ni gargaj baival sain yum busuu busad ulsiin site-uud ih shuurhai gej iim medeeg dor ni gargaj baidag

Avatar

hhhj 2011-03-24 202.55.190.35

goe bichjee

Avatar

hohi n 2011-03-24 203.160.53.18

BANZALDSAAR BAIAAGAAD VHJEE6 NEG HVND VNENCH YAVJ CHADAAGVI p***a

Avatar

COMPUTERSHOP ДЭЛГҮҮР АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН BRAND 2011-03-24 202.179.14.131

COMPUTERSHOP ДЭЛГҮҮР АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН BRAND NOTEBOOK- НҮҮДДЭЭ ХАВРЫН ЗАД ХЯМДРАЛ ЗАРЛАЛАА W W W COMPUTERSHOP M N UTAS 99172587 99999019

Avatar

http:goe.mn 2011-03-24 202.131.225.147

iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886

Avatar

их гое 2011-03-24 202.131.247.11

Ямар гоё бичсэн бэ Бас хүүхдүүд нь их ухаантай сайхан үг хэлжээ Үнэхээр үзэсгэлэнтэй дүүрэн амидралтай хүи байждээ Бурхан Ершее

Avatar

их гое 2011-03-24 202.131.247.11

Ямар гоё бичсэн бэ Бас хүүхдүүд нь их ухаантай сайхан үг хэлжээ Үнэхээр үзэсгэлэнтэй дүүрэн амидралтай хүи байждээ Бурхан Ершее

Avatar

nymka 2011-03-24 203.91.117.4

gaihaltai bichjee amjilt

Avatar

Зочин 2011-03-24 202.170.84.190

Konrad Hilton geech yunii chin Niki Hilton ydaj zuv bur l da ta nar

Avatar

Зочин 2011-03-24 203.91.117.4

Nusan taglaa mini yg ysegtee bish aguulgiig ni unshaach saihan l bichsen bna shd Chi aytaihan 2 ogyylber holboj amjih uu

Avatar

NIKI HILTON 2011-03-24 203.91.117.4

Yahoo ene ter deer NIKI gej bichih yum bilee shd

Avatar

Зочин 2011-03-24 202.179.11.94

amidralaar ni hiisen kino bdg sh de teriig olj uz

Avatar

ZOCHIN 2011-03-24 182.160.24.83

IH GOYO BICHJEE SETGEL HUDULLUU AMIDRALAAR N KINO HIIH BAILGUI DEE

Avatar

Зочин 2011-03-24 202.179.20.199

Гое бичжээ Киног нь үзэх юмсан Татах линк байна уу

Avatar

zochin 2011-03-24 202.70.38.180

Yamar goyo bichee ve

Avatar

Зочин 2011-03-24 203.91.117.4

үнэхээр л жинхэнэ од домог байсан хүн шүү амьдрал нь тэр чигээрээ үлгэр домог шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж