Италид хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Италид хүчтэй газар хөдөлжээ

Италийн хойд хэсэгт өчигдөр газар хөдөлснөөс долоон хүн амиа алдсан бөгөөд орон гэргүй болсон хэдэн мянган хүн машин, майхандаа хонохоос өөр аргагүй болжээ. Тус улсын үйлдвэрлэлийн төвд орон нутгийн цагаар бямба гаригийн өглөө 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш чичирхийлэл ням гаригийн орой хүртэл мэдрэгдсээр байжээ. Газар хөдлөлтийн голомтоос 11 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, 3,000 гаруй хүнд Засгийн газраас майхан гаргаж өгч, заримыг нь зочид буудалд байрлуулжээ. Италийн Болонья хотоос 35 км-ийн зайтай Финале-Эмилия хэмээх хотод газарт газар хөдлөлтийн дараа орох оронгүй болсон 75 хүн хотын цэцэрлэгт хүрээлэнд, машиндаа хоносон аж. Чикаго хотод НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож байсан Италийн Ерөнхий сайд Марио Монти уулзалт дуусахаас өмнө нутаг буцсан бөгөөд гамшигт нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэхийг үүрэгджээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж