Хоёр сайдын хэн нь бие даах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Хоёр сайдын хэн нь бие даах вэ?

МАН-ынхны хувьд тойроггүй үлдсэн улстөрчид бие даахаа эхнээсээ мэдэгдээд эхэлжээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хувьд МАН-аас “хүчээр хөөгдсөн нь” Хөвсгөлд бие даан нэр дэвшихэд хүргэсэн бол Говь-Алтайд ганц мандатаа булаалдсан хоёр сайд нь мөн л бие даана хэмээн 801 хүний гарын үсэг цуглуулж эхэлсэн сурагтай байна.

 Албан тушаал, хөрөнгө мөнгөний хувьд зиндаа ойролцоо ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нар хоёулаа Говь-Алтайгаас УИХ-д сонгогдож, сайдын суудалд суусан. Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдынх нь хувьд цэргийнхэн олонтой нийслэлийн Баянзүрх дүүрэгт, харин Ц.Дашдорж сайдыг Говь-Алтайд нэр дэвшүүлэх анхны тохироо МАН дээр яригдаж байжээ. Гэвч Баянзүрх дүүргийн гурван мандат УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Д.Арвин, Засаг дарга Б.Батзориг нарынх болох нь бараг тодорхой болсон тул Ж.Энхбаяр сайд Говь-Алтайн ганц мандат дээр бие даагаад ч хамаагүй нам нэгт Ц.Дашдорж сайдтай өрсөлдөхөөр хөөцөлдөж эхэлсэн сурагтай. 

Ингэхэд хоёр сайдын хэн нь бие даах вэ гэдэг МАН-ын бага хурлаас хамаарах гэнэ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж