Намын дарга нар “ажлаа өгөхгүй” гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Намын дарга нар “ажлаа өгөхгүй” гэв

Өнөөдөр Ардчилсан намын 21 аймаг дахь намын хороод хуралдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байгаа. Ховд аймгийн Ардчилсан нам ч мөн энэ өдөр хуралдаж байгаа бөгөөд тус тойргоос УИХ-д нэр дэвшихээр аймгийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдорж, өмнө нь мөн тус тойрогт нэр дэвшиж байсан Н.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн кёкүшюзан Д.Батбаяр нар аймгийн намын хороон дээрээ өрсөлдөж байгаа гэнэ. Харин Ардчилсан намын дүрэм ёсоор дунд шатны намын дарга нар УИХ-д нэр дэвшихээр бол намын даргын ажлаа хүлээлгэж өгөх ёстой гэнэ. Гэтэл Б.Пүрэвдорж даргын хувьд “ажлаа өгөхгүй” гэснээс болж маргаан дэгдээд байгаа бололтой.

Нийслэлд ч ялгаагүй Нийслэлийн намын дарга Ш.Түвдэндорж, Чингэлтэй дүүргийн намын дарга Б.Батбаатар, Баянгол дүүргийн намын дарга С.Эрдэнэ нар мөн л намын даргын сонгуульт ажилтайгаа нэр дэвшиж байгаа нь бусад нэр дэвшигчдэд тэгш бус байдал үүсгэж, сонгууль шударгаар явахад саад болж байна гэсэн гомдол бусад нэр дэвшигчдийн зүгээс гарч байна.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж