Реппер Gee шинэ цомгийн ажилдаа оржээ

Хуучирсан мэдээ: 2012.05.21-нд нийтлэгдсэн

Реппер Gee шинэ цомгийн ажилдаа оржээ

Реппер Gee цомгийн ажилдаа орчихсон зав муутай яваа гэнэ. Түүний шинэ цомог өмнөх цомгуудын адил монгол  омогшлыг мэдрүүлэхүйц байх аж.

Саяхан нээлтээ хийсэн “Ээжийн дайсан” киноны хип-хоп саундтрек дээр ажиллаж, “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдийг хип-хоп хэмнэлд “уруу татсан” тэрбээр энэ удаад өөрийн шинэ клипээ фенүүддээ зориулжээ. “Номер 2.000.000” нэртэй түүний шинэ уран бүтээлийг “Grove” энтертайнментийнхан бүтээсэн байна.

 “Номер 2.000.000” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж