Женна Талакова. Фото THE CANADIAN PRESS, Reuters
Өмнө нь эр хүн байсан Женна Талакова “Miss Universe”-ийн Канадын шатны шалгаруулалтанд оролцох эрх авч сүүлийн шат хүртэл өрсөлдсөн ч цааш шалгарч чадсангүй. Энэ талаар Canadian Press мэдээллээ.
Талакова хамгийн үзэсгэлэнт 12 бүсгүйн тоонд багтаж чадсан ч шувтаргын 5 шилдэгт айрагдаж чадаагүй байна. Түүний өмгөөлөгч нь бүсгүйд сэтгэл санаагаар унах хэрэгггүй гэж ухуулж байна. “Хэрэв миний саналыг сонсмоор бол тэрээр угаасаа л түрүүлсэн” гэж өмгөөлөгч Глория Олрэд мэдэгдээд Талакова өөрийн иргэний эрхээ хамгаалахад ялалт байгуулсан нь Канадыг “Miss Universe”-д төлөөлөхөөс илүү чухал гэж тайлбарлалаа.
Ванкуверын шаргал үст бүсгүй хөвүүн биетэй мэндэлж Вальтер нэрийг зүүж байжээ. Гэхдээ 19 настайдаа хүйс солиулах мэс засал хийлгэсэн байна. “Miss Universe”-ийн зохион байгуулагчид Талаковагаас болж дүрмэндээ өөрчлөлт оруулан, 2013 оноос эхлэн сонгон шалгаруулалтанд өмнө нь эр хүн байгаад хүйсээ солиулсан бүсгүйчүүд оролцож болохыг баталгаажуулжээ.
Талаковаг “Miss Universe”-ийн үндэсний тэмцээнд оролцуулахаас татгалзсан тухай өнгөрсөн 3 сард олон нийтэд ил болж байсан юм. Үүний дараа бүсгүйг өмөөрч төрөл төрлийн бэлгийн цөөнхийн төлөөлөгчид, хүний эрхийн байгууллагууд зэрэг олон мянган идэвхтнүүд дуу хоолойгоо нэгтгэсэн билээ.
Эх сурвалж: Canadian Press