Говь-Алтай аймгийн хэмжээнд “Охид бид манлайлагчид” сарын аяныг энэ сарын нэгнээс эхлэн зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд өсвөр насны охидын ур чадвар, сэтгэхүйг хөгжүүлэх, авхаалж самбааг сорих зорилгоор “Адтай бас одтой охид” хөгжөөнт уралдаант тэмцээн энэ сарын 15-нд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд болж өнгөрлөө. Тус тэмцээнд ерөнхий боловсролын зургаан сургуулийн зургаан баг оролцон авхаалж самбаагаа сорив.
Ц.Мөнхзаяа