
Чуулганы үеэр дотоодын төдийгүй олон улсын хэмжээнд Монголын хууль эрх зүй болон бизнесийн орчны тодорхой асуудлуудыг хөндөн ярилцах салбар хуралдаанууд зохион байгуулна.
Энэхүү чуулганы үр дүнд манай бодлого боловсруулагчид, хуульчид, ажил хэрэгч хүмүүсийн төлөөлөгчид Монгол Улсын бизнесийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн зохицуулалт бүрдүүлэх талаар нэгдсэн ойлголттой болно гэж найдаж байна. Үүний сацуу эрх зүйн чиглэлээр цаашид авах шаардлагатай арга хэмжээнд зориулсан нэгдсэн санал, зөвлөмж боловсруулах шинэ боломж бүрдэнэ.
Чуулганд “Хоган Ловеллс” олон улсын хуулийн компани, Монголын банкны холбоо хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагаар оролцох юм. Чуулганы албан ёсны хэвлэл мэдээллийн хамтрагчид нь “Файнаншл Таймс” сонин, “Блүмберг” телевиз байна.