Ахмадууд ширээний теннисээр өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2012.05.19-нд нийтлэгдсэн

Ахмадууд ширээний теннисээр өрсөлдлөө

“Дархан-Хүнс” компанийн нэрэмжит XV дахь удаагийн Ахмадын улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын ордонд тавдугаар сарын 16-18-ны хооронд боллоо. Тус тэмцээнд ОУХМ, спортын мастер цолтой 20 орчим тамирчнаар тэргүүлүүлсэн 18 байгууллагын, 160 гаруй тамирчин ганцаарчилсан, хос, холимог хосын болон багийн төрөлд 40-49 нас, 50-59 нас, 60-ээс дээш насны ангилалд өрсөлдлөө.

 Тэмцээний дүнг танилцуулья.

Эрэгтэй (40-50 нас)

  1. Спортын мастер Д.Мөнхсайхан (”Жигүүр гранд”)
  2. Спортын мастер Т.Жаргалсайхан (Дархан хүнс)
  3. ОУХМ С.Галбадрах (Дархан хүнс)


Эмэгтэй (40-50 нас)

  1. Ц.Наранцацрал (Жигүүр гранд)
  2. ОУХМ О.Бадамцоо (Суварга гранд)
  3. Г.Алимаа (Дархан хүнс)


Эрэгтэй (50-60 нас)

  1. Спортын дэд мастер Т.Лхагвадорж (Дархан хүнс)
  2. Спортын мастер Л.Жавмөнх (Жигүүр гранд)
  3. Спортын мастер Д.Баяраа (Жигүүр гранд)


Эмэгтэй (51-ээс дээш нас)

  1. Спортын мастер Д.Одончимэг (“Хангарьд” клуб)
  2. Спортын дэд мастер Ц.Дэлгэрмаа (Дархан хүнс)
  3. Спортын мастер П.Сэргэлэн (Дархан хүнс)


60-ээс дээш эрэгтэй

  1. Спортын мастер Р.Тэмүүжин (Жигүүр гранд)
  2. Ц.Баатар (Champion клуб)
  3. С.Дугаржав (Хангарьд)


Эмэгтэй хос

  1. Д.Одончимэг, Д.Ариунцэцэг
  2. Г.Удвал, Х.Даваасүрэн 
  3. Ч.Наранцацрал, Д.Алтанцэцэг


Эрэгтэй хос

  1. Г.Жаргалсайхан, Ц.Лхагвадорж
  2. Д.Маргад-Эрдэнэ, Б.Мөнхням
  3. О.Цэндбалжир, Ж.Болд


Холимог хос

  1. ОУХМ С.Галбадрах, К.Оюунчимэг
  2. Д.Даваажав, Д.Ариунаа
  3. Д.Цэнджаргал, Д.Алимаа

Багийн төрөл:

40-49 нас эрэгтэй

  1. ОУХМ С.Галбадрах ахлагчтай “Дархан хүнс” ХХК
  2. Спортын дэд мастер Ч.Амарсанаа ахлагчтэй “Talk talk english” төв
  3. Спортын мастер Д.Мөнхсайхан ахлагчтай “Жигүүр гранд”


40-49 нас эмэгтэй

  1. Д.Алимаа ахлагчтай “Дархан хүнс” ХХК
  2. П.Даваасүрэн ахлагчтай Хангарьд клуб
  3. ОУХМ О.Бадамцоо ахлагчтай “Суварга гранд”


50-60 эрэгтэй

  1. Спортын мастер Х.Цэнджаргал ахлагчтай “Дархан хүнс”
  2. ОУХМ Д.Болд ахлагчтай “Жигүүр гранд II” баг
  3. Спортын мастер Д.Баяраа ахлагчтай “Жигүүр гранд I” баг


Холимог баг

  1. Р.Тэмүүжин ахлагчтай “Жигүүр гранд” баг
  2. С.Дугаржав ахлагчтай “Хангарьд” клуб
  3. Ц.Энхтайван ахлагчтай “Дархан хүнс”

Байгууллагаын дүнгээр 72 оноогоор “Дархан хүнс” ХХК түрүүлж цомын эзнээр шалгарсан бол 93 оноогоор “Жигүүр гранд” баг, 192 оноогоор “Хангарьд” клубийн баг тамирчид тус тус удаалсан байна.

Дашрамд дуулгахад Даамын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 25-29-ны хооронд Шведэд болох бөгөөд манай улсын ахмадын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнтэй оролцох юм байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж