Хуучирсан мэдээ: 2012.05.19-нд нийтлэгдсэн

Маргааш нар хиртэнэ

Маргааш буюу тавдугаар сарын 20-нд цагариган нар хиртэх үзэгдэл болох гэж байна. Дэлхийн аль ч өнцгөөс үүнийг харах боломжтой боловч зарим газар нар хагас хиртэж, зарим газарт цагариган хиртэлт маягаар үзэгдэх ажээ.  

Сар нарыг бүрэн халхалж чадахгүй тул нар цагариг хэлбэртэй цацраг үүсгэн харагдах юм байна. Уг нар хиртэлтийг Хятадад хамгийн түрүүнд олж харөх бөгөөд дараа нь Япон, ОХУ, БНСУ, Филиппин, Доминикан, АНУ-д тодорхой харж болох аж. Америкт цагариган нар хиртэлт хамгийн удаан буюу таван минут орчим харагдах ажээ.

Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 орчимд Монголд уг нар хиртэлт харагдах юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж