Хэрвээ хүүхэд чинь нойр дутуу байдаг бол доорхи асуултыг өөрөөсөө асуугаарай.
1. Өрөө хэтэрхий халуун байна уу? Халууцсан үедээ хүүхэд уурлаж, тавгүйтдэг. Тиймээс өрөөний температурыг бууруулж байх нь зөв. Хучлагыг нь нимгэл.
2. Хүүхэд чинь ядраагүй биз? Нярай хүүхэд унтахын өмнө тайван байх хэрэгтэй. Хүүхдээ унтуулахаас өмнө усанд оруулж, өрөөний гэрлийг багасган, бүүвэйлээрэй.
3. Нярай хүүхдийг хөлд орж эхлэх үед нь унтах цагийг нь өөрчилж байх хэрэгтэй. Эхэн үед өдрийн цагаар унтуулж заншуул.
4. Өрөөнд дуу чимээ их байна уу? Хүүхэд өчүүхэн дуу чимээнд ч сэргэг байдаг тул хүүхдийн унтаж буй өрөөг нам гүн бүдэг гэрэлтэй байлга.
5. Хүүхэд айж цочиж байна уу? Тайвшруулах намуун хөгжим тавьж, бүдэг гэрэл асаа. Мөн орны толгой дээр нь дуртай тоглоомыг нь байрлуул.
Зарим хүүхэд тэр болгон унтаад байдаггүй ч шөнө сайн амардаг байхад нөгөө нь өдөр нойроо аваад шөнө сэрүүн байх нь элбэг байдаг. Гэлээ ч хүүхэд тайван байж сайн унтаж амрах нь хамгийн чухал.