Монголын загварын ертөнцийн сайхан хүүхнүүдээс хамгийн залуудаа Топ
модель өргөмжлөл хүртэж, олны атаа жөтөөг хөдөлгөж байсан жүжигчин
Пүрэвсүрэн шинэхэн хайр дурлалтай учирч, Сингапурт далай эрэг дээр өдөр
хоногийг тун зугаатай өнгөрөөж байгаа тухай мэдээлэл одоогоос хоёр
жилийн өмнө сонин хэвлэлийн хуудас дүүргэж байлаа. Алтны магнат эрээс
сүр дуулиантай салсан энэ бүсгүй эхнэр хүүхэдтэй залуутай нэр холбогдон
багагүй шуугиан дэгдээсэн. Монголын барилгын компанийн захирлын
хүргэнтэй “Берлин” шөнийн клубт шөнө дөлөөр зугаацаж яваад эхнэрт нь
баригдсан топ модель бүсгүй нүүрээ самардуулалгүй салж байлаа. Үүнээс
болж нэг гэр бүл Баянзүрх дүүргийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, гурван
настай охин өнчирч хоцорсон удаатай. Нөхрөөсөө салаад удаагүй сайхан
бүсгүй дахин гэр бүлтэй залуустай зууралдаж, хэл амны бай болохыг
хүссэнгүй. Бас шинэхэн хайр дурлалаа олонд ил дэлгэгдэхээс ч болгоомжилж
Сингапурт сурахаар явж байсан юм. Тэнд топ модель Пүрэвсүрэн “Анод”
банкны захирлын хүү, өөрөөсөө дүү залуутай хайр сэтгэлийн холбоотой
болж, Сингапурт хамтдаа амьдарч, далайн эргээр зугаалж, Сентоза арал
дээр найз залуугийнхаа хамт тоглож, бас Монголоос очсон найз нөхдийгөө
дагуулан шоу зохион байгуулж, тун ч хөгжилтэй байсан гэдэг. Үргэлжлэлийг эндээс уншина уу.