
Оршин суугчид “АТГ-ын мэргэжилтэн Төмөрхуяг гэж хүн тэдэнтэй уулзаж, Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сундуйгийн гарын үсэгтэй газрын зөвшөөрлийн бичиг үзүүлэн, барилга барих болсноо танилцуулсан. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээж байна. АТГ-ын гадаа цуглаад байгаа эдгээр хүмүүс “АТГ дээрэм хийхээ боль” гэхчлэн бичсэн лоозон барин иржээ. Одоогоор албан байгууллагын цайны цаг таарсан тул АТГ-ын холбогдох хүмүүс оршин суугчидтай уулзах боломжгүй байгаа аж. Мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.