
Энэ жилээс эхлэн Nissan премьер лиг нэрээр зохиогдож буй Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээний III буюу сүүлийн тойргийн тоглолтууд өчигдөр эхэллээ. Бүтэц, зохион байгуулалт, удирдлагын төвшинд шинэчлэгдэж, үйл ажиллагаагаа явуулж буй МСБХ-ны энэ жилийн дээд лигийн нэг шинэлэг зүйл нь тойрог бүрийн төгсгөлд тухайн тойргийн ялагч багийг тодруулж, нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулах болсон юм. Эхний тойргийн тоглолтууд өндөрлөсний дараа МУИС-ийн “Баянзүрх Буллз” баг анхны нэг сая төгрөгийн эзэн болсон бол өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлгүүд” хоёрдугаар тойрогт амжилтаараа илүүрхжээ. Тэд маргааш ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны “Офицерууд” багтай тоглохоор таарсан бөгөөд тус тоглолтын үеэр “Хасын хүлгүүд”-д нэг сая төгрөгийн урамшуулал гардуулах аж.
Дашрамд дурдахад, Nissan премьер лигийн гуравдугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр Спортын төв ордны А зааланд болж, “Харцага”, “Буллз” болон “Ав-Атар” багууд ээлжит хожлоо авсан байгаа. “Энержи Ресурс” компанийн “Харцага”-ууд “TLG-13” багийг 65:63 харьцаатай хожсон бол “Баянзүрх Буллз” 80:76-аар ШУТИС-ийн “Акулууд”-ыг буулган авчээ. Харин “Ав-Атар” баг ХҮДС-ийн “Ирвэс” багийг 82:66 харьцаагаар илт давуу буулган авсан байна.
С.Цэлмэг
Uzegch 2011-03-24 202.179.23.85
Hasyn hulguud shuugchgui bol hojij chadahguieeeeeeeeeeeee
Зочин 2011-03-24 202.70.36.46
ene chigeeree avarga bolnoo
tlg 2011-03-24 180.235.169.24
sn sn joohn turshlaga dutaad bn da duu nar mini
http:goe.mn 2011-03-24 202.131.225.147
iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886
sonirhogch 2011-03-24 202.179.23.84
1 say togrog Nissan icheech Zugeer l bolichihmoor yum
sags 2011-03-24 202.55.182.82
yug bolino gej uguhuu yu chi boli l doo bag tamirchid barag 2 udur salhind garch sergelt avna sh dee chamd taalagdahgui bol chi duugai l bai l daa
tlg-13 2011-03-24 202.131.239.18
sain bna shuu